Сийлон ХХК нь мэргэжлийн өндөр түвшний найдвартай үйлчилгээг харилцагч нартаа хүргэх зорилготойгоор 2016 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай компани нь экспорт, импорт, гаалийн бүрдүүлэлтийн мэргэшсэн боловсон хүчинтэйгээр бизнесийн салбаруудад төрөл бүрийн тоног төхөөрөмж, түүхий эд, багаж хэрэгсэл, машин механизмын дагалдах хэрэгслүүдийн нийлүүлэлт, орон нутаг болон олон улсын тээвэр, зорчигч тээвэр, нүүрс тээвэр болон тээвэр зуучлалын үйл ажиллагаа болон төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ зэрэг өргөн хүрээнд бизнесийн үйл ажиллагаа явуулж Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байна.
Бидний амжилтын гол түлхүүр нь:
- Чадварлаг ажиллах хүчин
- Сайн төлөвлөсөн найдвартай үйлчилгээ
- Стандартчилагдсан үйл ажиллагааны горим
- Хязгааргүй гадаад болон дотоод сүлжээ
- Бизнесийн ёс зүй
Бидний давуу тал дэлхий дахины хүртээмжийг орон нутгийн мэдлэг туршлагатай хослуулах нь өрсөлдөх чадварын үндэс юм.
МУ -ын тээврийн салбарт анхдагч болж Европ болон бусад чиглэлд шинэ маршрут зам нээсэн, тээвэр логистикийн салбарт тэргүүлэгч, олон улсад үйл ажиллагаагаараа танигдсан байгууллага болно.
Олон улсын стандартад нийцсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, ачаа тээврийн үйл ажиллгааг өргөжүүлэх, нүүрс тээврийн салбарт ажиллагсдын ажиллах нөхцийг сайжруулсан жишиг байгууллага болно
- Ёс зүй
- Хамтын зүтгэл
- Хариуцлага
- Харилцааны соёлтой байх